Баян-Өндөр цогцолбор сургууль

2011-10-25

Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг шалгаруулах журмыг баталлаа


“Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Инженер-технологийн чиглэлээр дэлхийн шилдэг 50 сургуульд суралцах болзол хангасан оюутныг сонгон шалгаруулах, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгав. Журамд зааснаар математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон байх шаардлагатай. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элсэн суралцах эрх авсан буюу 1,2 дугаар курст 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцаж байх ёстой юм байна. Салбарын яам шалгаруулалтын зарыг бүртгэл эхлэхээс 14 хоногийн өмнө яамны веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахаар журамд тусгажээ. Онцгой авъяастай хүүхэд, залуучуудыг инженер, технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй оронд сургахаар УИХ шийдвэрлэж, төсөвт 3 тэрбум төгрөг тусгасны дагуу дээрх журмыг боловсруулсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сүүлийн 3 жилд математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн 44 оюутныг хүлээн авч уулзсан. Дээрх оюутнууд дэлхийн шилдэг 50 инженер-технологийн их сургуульд суралцах эрх авсан тохиолдолд Сургалтын төрийн сангаас санхүүжих эрхтэй гэж тэрээр мэдэгдэн албан захидал гардуулсан бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шилдэг 50 сургуулийн нэг болох Корнеллийн их сургуульд суралцах урилга авсан Э.Энхзаяад батламжийг нь гардуулж байсан юм. Судалгаанаас үзэхэд шилдэг 50 сургуулийн сургалтын төлбөр, оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар 40-50 мянган ам.доллар байх бөгөөд 2011-2012 онд 50 оюутныг сургах боломжтой юм байна. Суралцагч нь сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийн дагуу эх орондоо ирж, 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллахаар гэрээнд тусгажээ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-10-25 - sain bain sh dee

Бичсэн: oogiiiiiiiiiiii
баярлах баярлах
. Шууд холбоос
Бичлэг: 22 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Орхон аймаг. Баян-Өндөр цогцолбор сургуулийн багшийн блогт тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ” 2013 уралдааны удирдамж
. Үйлдвэрчний эвлэлийн тэмцээн боллоо.
. Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн
. Заах ур чадварын уралдаан боллоо.
. Мод тарилаа
. 2012-2013 оны хичээлийн жил
. Бидний бахархал
. Ажилд орох өргөдөл бичих аргачлал
. Шинэ жилийн мэндчилгээний үг
. Шинэ жилээр амьсгалах 14 хоног
. Долоо хоногийн ордын зурхай(11 сарын 12-18)
. Байгалийн ухааны багш нарт
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн СХУ-ын дүн гарлаа.
. Баян -Өндөр цогцолбор сургуулийн ур чадварын уралдааны дүн гарлаа.
. Зарлал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд




:-)
 
xaax