Багш дараахь эрхтэй • Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах • Сургалтанд шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх • Суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх • Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх • Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжилийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах • Судалгаа, шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх • Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлэх Багш дараахь үүрэгтэй • Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих • Боловсролын стандартыг хэрэгжүүлэх • Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх • Суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах • Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харицах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх • Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах • Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
|
2025-03-04 -